“Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-т 800 шилдэг сурагч хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-25 16:48:50

МЗХ-ны дэргэдэх Сургалт судалгааны Полиси төв нь залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн “Vision 70200”, “Best staff”, “Эмэгтэйчүүдийн алсын хараа”, “Нийслэлийн шилдэг сурагч-999”  зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ удаад Хан-Уул дүүргийн ЗДТГ, Хан-Уул дүүргийн Залуучуудын холбоотой хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг чадавхижуулах “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Улс орны ирээдүй болсон хөгжлийг бүтээгч шилдэг залуусыг бэлтгэх, хүмүүжүүлэх, эх оронч үзлийг суулгах, хувь хүний хувьд бие даасан чадварлаг иргэн болгон төлөвшүүлэх зорилготой уг хөтөлбөрт тус дүүргийн харьяа 18 сургуулийн  урлаг, спорт, сурлагаараа шалгарсан шилдэг 800 сурагч хамарчээ.

Тус сургалтыг Дээд  боловсрол ба хүн байх боловсрол, Илтгэх урлаг, мэтгэлцээнд үзэл бодлоо илэрхийлэх, Санхүү мөнгөний хэрэглээний боловсрол, Цагийн менежмент, өдрийг үр дүнтэй өнгөрүүлэх арга барил, Хамтын манлайлал, багийн ажиллагааг хөгжүүлэх, Имидж бүр;үүлэлт, хувцаслалтын дэг, эдийн соёлд суралцах нь  гэсэн үндсэн бүлэг сэдвээр явуулж байна.

Ж.Болор

Связанные новости