20 гаруй сая төгрөгийн худалдаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 16:15:43

Баялаг бүтээгдчийг дэмжих холбооны Сүхбаатар аймгийн салбар хороо, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран Сүхбаатарт үйлдвэрлэв- Бидний хэрэглээ нэрийн дор Цагаан сар-2016 үзэсгэлэн худалдааг 1 сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Аймгийн төв, хөдөө сумдаас ирсэн нийт 50 гаруй баялаг бүтээгдчид 30-аад нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр ард иргэдэд үйлчилжээ. Хоёр өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанаас 20 гаруй сая төгрөгийн орлого олсон байна. Сар шинийн баяр болж байгаа учир сүү цагаан идээ, идээний боов, гар урлалын гоёл чимэглэл, монгол дээл хувцас нэлээд эрэлт хэрэгцээтэй байжээ.

Мөн тус хорооноос баялаг бүтээгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг багцлан  “Эх оронч бэлэг”-ийг худалдаанд гаргасан байна. Орон нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудын зураг бүхий цаг тооны бичиг, амттай ааруул, идээний суурь еэвэн, арьсан эдлэл гээд орон нутагтаа үйлдвэрлэсэн бэлгийн багцыг  ахмад буурлууддаа бэлэглэхийг уриалжээ. Эх оронч бэлэг нь 12000 төгрөгийн үнэтэй.

Үзэсгэлэнд 30-аад нэр төрлийн бараа бүтээгдхэүүн дэлгэгдсэн ч энэ нь бусад аймгуудтай харьцуулахад нэр төрлийн хувьд цөөн, ер нь Сүхбаатар аймаг бусад аймгаас энэ төрлийн хөгжлөөрөө хоцрогдож явааг Баялаг бүтээгдчдийг дэмжих холбооны Сүхбаатар аймгийн салбар хорооны тэргүүн О. Батсайхан хэллээ.

Т. Одончимэг 

Связанные новости