Ангийн анддаа байшин барьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 15:31:32

Өнгөрсөн зун Увс аймгийн Бөхмөрөн сумын дунд сургуулийн 15 дахь удаагийн төгсөгчид 30 жилийнхээ ойгоор ангийн анд Х.Билэгтийн гэр бүлд 20 сая төгрөгийн үнэтэй амины орон сууц, хашааны хамт барьж өгсөн байна.

Энэхүү орон сууцыг “Өсөх жинст” ХХК-ийн захирал О.Бямбахүү ангийнхнаасаа хандив цуглуулан барьж өгчээ.

"Зүүд биш байгаасай” гэдэг телевизийн нэвтрүүлгээс санаа авч, төвөөс алслагдсан төрөлх сумандаа амьдарч буй, амьдралын боломж тааруу, ажилгүй нэгэндээ ангийн анд нар нь ийнхүү тусламжийн гараа сунгасан байна. Х.Билэгт болон түүний нөхөр Н.Батсүх нар үр хүүхдүүдийнхээ хамтаар шинэхэн хашаа байшиндаа тав тухтай, сайхан өвөлжиж байна.

 Увс аймаг Б.Батхүү

 

 

Связанные новости