Япон 2015 онд ердөө 27 дүрвэгч хүлээж авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-25 15:10:02

ТОКИО. /TASS/. Өнгөрсөн онд Японы Засгийн газар статистик мэдээлэл хөтөлж эхэлснээс хойш түүхэн дэх хамгийн олон дүрвэгчийн статус олгох тухай хүсэлтийг авсан боловч ердөө 27 дүрвэгчийн хүсэлтийг зөвшөөрсөн тухай тус улсын Хууль зүйн яам мэдээлжээ.  

2015 онд Японы эрх баригчид дэлхийн 69 орны иргэдээс 7586 хүсэлт хүлээж авсны дийлэнхийг нь буюу 1768-ыг нь Балбын иргэд гаргасан байна. Энэ үзүүлэлтээр хоёрдугаарт Индонезын иргэд /969/, гуравдугаарт Турк /926/ оржээ. Европын орнууд Сирийн дүрвэгсдэд даруулж байгаатай харьцуулахад тус улсын ердөө тавхан иргэн дүрвэгсдийн статус олгох тухай хүсэлтийг Японы Засгийн газарт тавьжээ. Харин Японы Засгийн газар тэдний гурвынх нь хүсэлтийг зөвшөөрсөн байна.

Сирийн болон Ойрхи Дорнодын байдлыг тогтворжуулахад Япон улс нэмээд 350 сая доллар гаргана гэж тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кисида өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Д.Жаргал

 

Связанные новости