Язгуур урлагийн хамтлагууд нэгдсэн тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-25 14:53:11

Үндэсний язгуур урлагийн таван хамтлагийн нэгдсэн “Тэнгэр тамгатай Монгол” тоглолт энэ сарын 29, 30-нд “Corporate convention centre”-т болно.

Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарамын санаачилгаар анх 2012 оны хоёрдугаар сард зохион байгуулж байсан уг тоглолт тав дахь жилдээ ийнхүү үзэгчдэд хүрэх гэж байна.

Энэ удаагийн тоглолтод “Домог”, “Их Монгол”, “Хөсөгтөн”, “Тэнгэрийн аялгуу”, “Алтайн оргил” болон зочноор Германы “Сэдаа” хамтлаг оролцоно. Мөн уртын дуучид, бүжигчин зэрэг  200 уран бүтээлч үндэсний урлагийн гайхамшгийг мэдрүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол үндэсний сонгодог өв” цэнгүүний хүрээнд зохиох тус тоглолтын ерөнхий найруулагчаар нь Төрийн Соёрхолт Д.Сосорбарам 5 дахь удаагаа ажиллаж буй юм.

Ж.Болор

Связанные новости