Хятадууд шинэ үеийн супер компьютер бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-01-25 14:40:45

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Тяньжин хотод оршдог тус улсын Супер компьютерын улсын төв “Tianhe-1A” супер компьютероос мянга дахин давсан хүчин чадалтай, секундэд квинтиллион /нэг мянган квадриллион/ үйлдлийг гүйцэтгэх чадалтай шинэ үеийн супер компьютерыг ойрын жилүүдэд бүтээхээр төлөвлөж байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Шинэ үеийн супер компьютерын загварыг 2017 эсвэл 2018 онд танилцуулахаар төлөвлөсөн байна. Хятадын Ардыг чөлөөлөх армид зориулж бүтээсэн “Tianhe-2” компьютер нь одоогийн байдлаар Хятадын болон дэлхийн хамгийн өндөр хурдтай супер компьютерт тооцогдож байгаа юм. Уг компьютер нь секундэд 33.9 квадриллион үйлдлийг гүйцэтгэх чадалтай бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг 500 супер компьютерын жагсаалтыг гурав дахь удаагаа тэргүүлжээ. Гэхдээ хэдийгээр тооцоолон бодох хурдаараа “Tianhe-2”-т гүйцэгддэг боловч нефтийн орд газрын хайгуул хийхэд, хүүхэлдэйн кино бүтээхэд, био-анагаахын судалгаа явуулахад зэрэг янз бүрийн салбарт ашиглахад оновчтойд тооцогдоог “Tianhe-1A”-г Хятадад илүү өргөнөөр ашигладаг байна.

Д.Жаргал

 

Связанные новости