Орхон аймагт гэр бүл салалт 15.1 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 12:33:35

Орхон аймагт өнгөрсөн онд 191 гэр бүл салсан байна.Үүнийг 2014 онтой харьцуулахад 15.1 хувиар буурчээ.

Салсан хосуудын дийлэнх нь долоогоос есөн жил хамт амьдарсан бөгөөд ажилгүйдэл, архидалтаас болж ийнхүү гэрлэлтээ цуцлуулсан байна. Эл мэдээллийг Орхон аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Туул хэллээ.

Харин 554 хос гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Салсан хосын 31.4 хувь нь 7-9 жил, 22.5 хувь нь 4-6 жил амьдарсан байна. Эл тоог 2014 онтой харьцуулахад 7-9 жил амьдарсан хосуудын салалт их байжээ. Гэхдээ аймгийн Шүүхийн байгууллагын дэргэдэх Эвлэрүүлэн зуучлах төвд 197 хос хандсанаас 22 нь эвлэрчээ. Үлдсэн нь гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан байна. Салсан хосуудын дийлэнх нь 20-40 насныхан байсан аж.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Связанные новости