47 малчин аймгийн “Сайн малчин”-ы болзол хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 10:31:21

Сүхбаатар аймгийн 13-н сумаас нийт 47 хүнд материал Сайн малчин цол олгохоор тодорхойлолт ирүүлсэн нь бүгд болзлыг хангасан хэмээн үзэж, шагналыг олгохоор болжээ.

Асгат сумаас дөрөв, Мөнххаан сумаас гурав, Дарьганга сумаас нэг, Эрдэнэцагаан сумаас дөрөв, Баруун-Урт сумаас тав, Онгон сумаас хоёр, Халзан сумаас дөрөв, Сүхбаатар сумаас тав, Баяндэлгэр сумаас тав, Түмэнцогт сумаас хоёр, Түвшинширээ сумаас гурав, Наран сумаас гурав, Уулбаян сумаас зургаан хүн тус тус аймгийн Сайн малчнаар шалгарчээ.

Аймгийн Тэргүүний тариаланч хамт олноор Ойжуулалт хайлааст компани, тэргүүний тариаланчаар Баруун-Урт сумын иргэн С.Загдаа, Уулбаян сумын тариаланч Ц.Цэгмид нар тодорчээ. Харин тэргүүний хоршооогоор Баяндэлгэр сумын Баянжонжин хоршоо шалгарсан байна.

Т. Одончимэг 

Связанные новости