Малчид ботгоны урамшуулалд 143.5 сая төгрөг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:54:25

Дорноговь аймгийн малчид тэмээгээ үр төлөөр нь өсгөн үржүүлж, бойжуулсан ботго тус бүртээ 5000 төгрөгийн урамшууллыг орон нутгийн төсвөөс авдаг уламлалтай болоод дөрвөн жил болж байна. “Монгол мал” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, тэмээгээ өсгөж үржүүлэх бодлогын хүрээнд тус аймгийн ЗДТГ 2012-2015 оны жилийн эцэс хүртэл нийт 143.5 сая төгрөгийг малчдад зөвхөн ботгоны урамшуулалд олгожээ.

2011 онд 30 орчим мянган тэмээтэй байсан тус аймаг тэмээн сүргээ жил бүр өсгөн үржүүлснээр эдүгээ 36 мянга орчим сүрэгтэй болсон юм. “Монгол тэмээний баяр наадам”, “Тэмээн поло”,шилмэл ингэ, буур, тором, сайхан тэмээтэй хос зэрэг уралдааныг  тогтмол зохион байгуулж хэвшсэнээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс тэмээн аялалыг өнгөрсөн жилээс зохиож эхэлсэн нь хамгийн шинэлэг ажил болсон байна.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Связанные новости