Багийн Засаг дарга нар өнгөрсөн гурван жилд хийсэн ажлаа дүгнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 16:18:30

Энэ сарын 25-нд Цэцэрлэг хотноо Архангай аймгийн 101 багийн Засаг дарга нар хуран цугларч өнгөрсөн гурван жилд хийсэн ажлынхаа дүнг хэлэлцэн туршлага солилцож цаг үеийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцоно гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

101 багаас аймгийн төвд зургаа, сумын төвд 22, хөдөө 73 баг байрлалтай ба төв суурин газарт 45 багийн төв дээр 51, бүр хөдөөнөө таван багийн Засаг дарга сууршин ажилладаг. Өөрөөр хэлбэл хөдөөгийн багийн даргаар сонгогдсон ч аймаг сумын төвд 17 Засаг дарга оршин сууж байна. Нийт багийн Засаг дарга нарыг намын харъяалал, мэргэжил, боловсролоор нь авч үзвэл, ардчилсан намаас 57, МАН-аас 38, МАХН-аас нэг, нам бус тав, дээд -36, тусгай дунд-15, бүрэн дунд-36, бүрэн бус –найм,  бага- зургаа, Инженер -10, багш –долоо, төрийн удирдлагын менежер -14, ня-бо эдийн засагч-тав, малын эмч-тав, байгаль хамгаалагч-гурав, программист-нэг, мэргэжилгүй-24, бусад-32 байна гэж албаны мэдээлэлд  дурьджээ.

 

Архангай аймаг Л. Булган

 

Связанные новости