Галзуу өвчин гарсан сумын хязгаарлалтын дэглэм цуцлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 15:58:00

2016 он гараад удаагүй байхад буюу 01 сарын 04–нд Булган аймгийн Орхон суманд малын галзуу өвчин гарсан билээ.

Тус сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар нэг үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон. Түүнээс дээж авч шинжлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон. Тиймээс Орхон сумын Засаг дарга 2016.01.04-ний өдөр захирамж гаргаж, 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон. Мөн 53 малыг вакцинжуулж, 160м2 талбайд халдваргүйтгэл хийсэн. Тэгвэл 14 хоногийн хязгаарлалтын дэглэм цуцлагдаж өнөөдрийн байдлаар айлуудын хотонд ахиж ямар нэгэн галзуугийн шинж бүхий зүйл ажиглагдаагүй тайван байна. Аймгийн ХХААГ–аас анхаарал сэрэмжтэй байхыг малчдад анхаарууллаа.

П.Батням

 

Связанные новости