Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийн төхөөрөмж бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 15:15:54

Орон нутаг дахь эрүүл мэндийн үйл ажиллагаа, түүнд тулгарч буй бэрхшээлтэй  биечлэн танилцахаар 1 сарын 18-нд ЭМСЯамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, БХЗГазрын дарга О.Баяр, ХӨСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Буянжаргал зэрэг албаны хүмүүс Төв аймгийн Эрдэнэсант,Лүн суманд ажиллав.

Тэд яаралтай тусламж, гамшиг осол,өвөлжилт, орон нутгийн эмч, ажилчдын орчин нөхцөл, санал хүсэлтийг сонсож,  энэ салбарт шинээр мөрдөж буй хууль тогтоомжыг суртачилан таниулсан байна.

Энэ үеэр Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд яаралтай тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай амбу, отсосыг буюу зохиомлоор амьсгалуулдаг багаж, цэр,салт соруулдаг аппарат бэлэглэжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Связанные новости