«Миний дуртай ном» аян явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 14:36:20

Баян-Өлгий аймгийн номын сан ЕБС-ийн багш, сурагчдын дунд «Миний дуртай ном» долоо хоногийн аян зохион байгуулж байна.

Энэ аяны хүрээнд, удахгүй тэмдэглэх Цагаан сарын баярыг тохиолдуулан уг номын санд өчигдөр «Хот айлын золголт» сэдэвт үзүүлэх сургуулийг Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн тавдугаар ангийн багш Х.Тэрбиш, номын санч Б.Саруул нар зохион байгууллаа. Багш, сурагч, номын санч, бусад хүмүүс оролцсон арга хэмжээнд Цагаан сарын баярын түүх, тэмдэглэх зан үйл, золголт, битүү, цагаалга зэрэг сэдвүүдээр сонирхолтой ярилцлага зохиогдож, авъяаслаг хүүхдүүд дуу, хуур, үзэгдлийн тоглолт сонирхууллаа.

Ш.Айзаря 

Связанные новости