"Цахим эрүүл мэнд" төслийн нээлт Төв аймгаас эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 11:16:48

"Цахим эрүүл мэнд"төслийн хүрээнд Нэгдсэн эмнэлэгт 23 нэр төрлийн 410 сая 553 мянган төгрөгийн тоног төхөөөрөмж,Эрүүл мэндийн газарт 129,9 сая төгрөгийн 55 ширхэг компьютер, тог баригч олгосныг  1 сарын 20-нд хүлээлгэж өглөө.

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 500 дугаар тушаалын дагуу БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй энэ төсөл 112 эрүүл мэндийн байгууллагыг хамрах ба албан ёсны нээлтээ тус аймгаас эхлүүлсэн байна.

Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Син Хайман болон албаны бусад төлөөлөгчид оролцож, баяр хүргэж үг хэлсэн юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Связанные новости