Худалдан авах ажиллагааны албаны шинэчилсэн бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 10:12:41

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанаас 2016 онд зохион байгуулах тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд орж ажиллах Төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодын шинэчилсэн бүртгэлээ эхлүүллээ.

Хамтран ажиллах төрийн бус байгууллага, холбоод дараах материалыг бүрдүүлж 2016 оны 01 дүгээр сарын 31-ны дотор ирүүлэх юм.

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд төлөөлөл оруулах тухай албан бичиг, Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн бус байгууллагын танилцуулга, Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн анкет, Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3 гэрчилгээний хуулбар бүрдүүлэх шаардлагатай аж.

 О.Буянхишиг

 

Связанные новости