Замын мөсжилтийг арилгахаар 3.5 тонн давс цацав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 17:10:14

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын доторх авто замын мөсжилтийг арилгах зорилгоор аймгийн Нийтийн Аж ахуй үйлчилгээний газраас 9,3 тн давс цацжээ.

Удаа дараа орсон цасны улмаас хотын төв замуудад хальтиргаа гулгаа үүсч тус газрын замын цэвэрлэгээний ажилтнууд бямба, ням гарагт амралдгүй ажиллаж цэвэрлдэж байгаа ч дийлэхгүй байгаа. Хэдийгээр давс цацаж цасыг хайлуулж байгаа ч эргээд мөс болон хөлдөж тээврийн хэрэгсэл зорчиход ихээхэн хүндрэл учирсаар байна.

Мөн орон сууцны хорооллуудын дундах болон албан байгууллагууд руу ордог зам талбайд ч хальтиргаа гулгаа үүссэн. Иймээс аймгийн НААҮГ-ын дарга Г.Гантулга аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнд хэлэхдээ:-“Манай НААҮГ-аас өнгөрсөн долоо хоногт тохижилтын инженертэй хамтарч зам талбайн шинэчилсэн хэмжээг гаргасан. Хотын төв заэмаас гадна хорооллуудын доторх зам, байгуулдлагууд руу ордог замыг тухайн байгууллагууд хуваарьт газрынхаа цас мөсийг цэвэрлэж ёстой. Үүнийг ойрын өдрүүдэд хийж дуусгахыг уриалж байна” гэв.

Б.Норовсамбуу

Связанные новости