14 аймгийн 15 суманд түргэний машин олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-19 14:44:15

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил өнөөдөр Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчид, иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг цаг алдахгүй хүргэх шаардлага үүссэн.

Одоогоор 14 аймгийн 15 суманд түргэн тусламжийн машин хэрэгтэй байгаа юм. Энэ асуудлаа Улсын онцгой комисс анхны хуралдаанаа хэлэлцээд, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгөх хүсэлтээ Засгийн газарт гаргаад байсан.

Иймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дээрх аймгийн хүн эмнэлэгт улсын нөөцөөс олгох “УАЗ-22069” маркийн автомашины хуваарийг баталж, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ" гэв.

Б.Туул

 

 

Связанные новости