Америкийн кино академи бүтцээ өөрчилнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
jargal@montsame.mn
2016-01-19 13:59:09

ЛОС-АНЖЕЛЕС. /ТАСС/. “Оскар”-ын шагналд нэр дэвшигчидтэй холбоотой дуулиан шуугианы улмаас Америкийн кино урлагийн академи дотроо томоохон өөрчлөлт хийх гэж байгаа тухай тус академийн ерөнхийлөгч Шерил Бун Айзекс мэдэгдсэн байна. 

Жүжигчний номинацид өрсөлдөх 20 нэр дэвшигчийн дотор африк гаралтай Америкийн нэг ч иргэн байхгүй байгаа нь энэ салбарын нэр цуутай маш олон төлөөлөгчийн дургүйцлийг төрүүлэх шалтгаан болжээ.  

“Энэ бол хэцүү боловч чухал яриа бөгөөд томоохон өөрчлөлт хийх цаг нь болсон, гишүүдийнхээ бүрэлдэхүүнийг өөрчлөхийн тулд академи шийдвэртэй алхам хийнэ” Айзекс мэдээлсэн байна.

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг бойкотлохоо тухайлбал, Америкийн шоу бизнесийн төлөөлөгчид болох жүжигчин, продюсер Спайк Ли, жүжигчин Жада Пинкетт-Смит нар даваа гарагт мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Связанные новости