ТҮЦ машинаар үйлчүүлсэн иргэд 24 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-19 12:50:13
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт байрлаж буй Төрийн үйлчилгээний цахим гурван машинаар өнгөрсөн онд 24 мянга 465 иргэн үйлчлүүлж 24 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Эдгээр машиныг 2013 онд суурилуулсан бөгөөд иргэд 10 төрлийн лавлагаа, үйлчилгээ авч байна. Лавлагааг 1000 төгрөгөөр авдаг. Дээрх гурван машин Орхон аймгийн хэмжээнд хангалттай ч Баян-Өндөр сумын ЗДТГ-ын байр буюу Улсын бүртгэлийн хэлтэст нэг байх шаардлагатай гэнэ. Учир нь Улсын бүртгэлийн хэлтэст лавлагаа, мэдээлэл авах гэсэн олон иргэн ирдэг ажээ.

Иргэд ихэвчлэн иргэний үнэмлэх, гэрлэлтийн байдал, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой лавлагаа авдаг байна. Иймд энэ ачааллыг багасгахын тулд ТҮЦ машин суурилуулах хэрэгтэй гэж Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Сандуйжав хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

Связанные новости