“Багануур опен” тэмцээний шилдгүүдийг тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-19 10:35:59

Боулингийн “Baganuur оpen” тэмцээн Багануур дүүргийн усан спорт, боулингийн төвд энэ амралтын өдрүүдэд болж шилдгүүдийг тодруулав.

“Багануур боулинг” клубээс зохион байгуулсан тус тэмцээнд 16 багийн эрэгтэй 38, эмэгтэй 12 тамирчин оролцов. Тэмцээн багийн болон ганцаарчилсан төрлөөс гадна шидэлт, саадтай шидэлтийн төрлөөр шилдгүүдийг шалгаруулахад, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Магсаржалам (Strike ’s) аваргалж, С.Баярхүү (Big bowling), Г.Төмөрбаатар (Багануур) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Х.Өлзийхорол (Big bowling) түрүүлж, Ж.Майннэгэн (Багануур), Н.Дуламсүрэн (Багануур) нар удаалсан байна.

Харин багийн төрөлд Ц.Лхаасүрэн ахлагчтай “Big Bowling-1” илүүрхсэн бол Д.Зоригт ахлагчтай (Strike ’s-III), Ш.Гэрлээ ахлагчтай (Strike ’s-I)-ийн боулингчид мөнгө, хүрэл медаль хүртжээ. Шидэлтийн төрөлд Ш.Баатар, С.Хандаа, С.Дэлгэрцэцэг, саадтай шидэлтэд Ц.Лхаасүрэн, Г.Төмөрбаатар, Г.Магсаржалам нар мөнгө, хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдээс дээд оноог Ш.Түвшинсанаа 235, эмэгтэйчүүдээс Х.Өлзийхорол 203 оноо тус тус авч, “Шилдэг тамирчин”-гаар тодорсон байна.

Д.Өлзий

Связанные новости