Пёнчанд өсвөрийн тамирчид “Мөрөөдлийн хөтөлбөр”-т хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-19 10:20:26

БНСУ-ын Пёнчан хотноо ням гарагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өвлийн спортын өсвөрийн тамирчдын ур чадвараа сорин харилцан туршлага солилцох “Мөрөөдлийн хөтөлбөр”-ийн цугларалт арга хэмжээ эхэллээ.

Энэхүү цугларалт нь нэгдүгээр сарын 29 хүртэл үргэлжилэх бөгөөд 44 орны 179 оролцогч хамрагджээ. Манай улсаас гурван цаначин, дасгалжуулагчийн хамт уг цугларалтад багтсан юм. Тухайлбал, Булган аймгийн Тэшиг сумын 14 настай цаначин О.Золбаяр, Орхон аймгийн “Ирээдүйн Одод” спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 15 настай Д.Энхчимэг, СБД-ийн “Эрдэм төгс” ЕБС-ийн сурагч, 13 настай Л.Оюунгэгээ нар “Мөрөөдлийн хөтөлбөр”-т хамрагджээ. Манай өсвөрийн тамирчид Булган аймгийн Бугат сумын дунд сургуулийн биеийн тамирын багш П.Баярсайханы удирдлага дор оролцож байна.

Д.Өлзий

Связанные новости