“Хямралын эсрэг-Хямдрал” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 09:42:54

Төв аймгийн Зуунмод сумын Дүнжингарав цогцолборт 27 сумын жижиг дунд үйлдвэрлэл болон хувиараа бизнес эрхлэгчид “Хямралын эсрэг-Хямдрал” үзэсгэлэн худалдаагаа өнөөдөр нээнэ.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үнийн өсөлтийг тогтворжуулах, нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг  бүрдүүлдэг энэ  үйл ажиллагааг Төв аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, ХХААГ, Зуунмод сумын ЗДТГ, СХЗХ, Бизнес хөгжлийг дэмжих төв, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс  сар шинийн баярыг угтаж, энэ сарын 21 хүртэл зохион байгуулна.

Төв аймаг Ш. Шүрэнцэцэг

Связанные новости