Тэтгэлэгт хамрагдах сургуулиуд батламжаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 08:49:42

БСШУЯ-наас “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн тэтгэлэгт хөтөлбөрт Булган  аймгаас Сайхан, Могод, Баяннуур, Сэлэнгэ, Бугат, Тэшиг, Спортын дунд сургуулиуд тус бүр 3000 доллорын тэтгэлэгийг, БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс “Батламж” гардан авлаа. 

Тухайлбал, Булган аймгийн Тэшиг сумын сургууль “Буриад зан үйл, ёс заншлыг хүүхдүүдэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх” төсөл бичжээ. Учир нь Тэшиг сумын нийт иргэдийн 30 гаруй хувь нь Буриад үндэстэн байдаг. Тиймээс энэ төслөөр дамжуулан бага ангийн сурагчдад буриад ардын хувцас, ахуйн хэрэглэл, үндэсний ёохор бүжиг, нутгийн аялгууг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. 

Мөн бусад сургуулиуд материалаа бүрдүүлэн 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 1-ны дотор хүргүүлбэл дахин хамрагдах боломжтой юм байна.

П.Батням

Связанные новости