Байнгын хороодын хуралдаан хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-18 17:26:25

Үдээс хойш товлогдоод байсан УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо. 

Дээрх байнгын хороод өнөөдөр 14.00 цагаас хуралдаанаа зарласан ч 16 цагийн үед 31 хувийн ирцтэй байсан юм. Улмаар ирц үүнээс нэмэгдээгүй учир хуралдаануудыг хойшлууллаа. 

Тус байнгын хороодоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай, Ирээдүйн тэтгэврийн сангийн хууль зэрэг асуудлыг хэлэлцэх байсан юм. 

Н.Туяа

Связанные новости