"Цодгор хүү" 2016 тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 11:09:57

"Цодгор хүү-2016" тэмцээн Зуунмодод 1 сарын 12-ны өдөр 21 сумын 100 гаруй сурагчийг хамруулснаар дүнгээ гаргалаа.  

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс  жил бүр зохион байгуулдаг уг тэмцээнд тав хүртэлх насны ангилал шинээр нэмэгдсэн нь урь жилүүдээс онцлог болж өнгөрөв. Өсвөрийн шатарчид 5,7, 8-9, 10-11 нас гэсэн дөрвөн ангилал болж, бүтэн өдрийн турш өрсөлдөөд дүнгээ гаргахад 5 хүртэлх насны ангилалд Алтанбулагын Б.Дэлгэрсайхан, П.Болоршүр, Аргалантын Ц.Мичид-Эрдэнэ, А.Дашдэндэв Угтаалцайдамын  Ц.Цэрэнчимэд нар тус бүр эхний байр эзлэв.

8-9 насанд Аргалантын Б.Төгсжаргал, Баянчандманы  Ө.Сайнжаргал, Батсүмбэрийн Г.Энхжаргал, Заамарын Б.Түвшинбилэг, Аргалантын Ц.Маргад-Эрдэнэ, Алтанбулагын  Э.Ууганбаяр нар эхний байранд орсон бол 10-11 насны охид, хөвгүүдийн ангилалд Эрдэнэсантын  Г. Сүхбат, Баянчандманы Г. Есөнбилэг,  Баянцогтын  Э.Сэргэлэн нар 1-3-р байр эзлэсэн байна.

Багийн нийлбэр дүнгээр Аргалант сумын Г.Харуулбаатар ахлагчтай баг 1-р байр,  Алтанбулаг сумын В.Нямаа ахлагчтай баг 2-р байр,  Баянчандмань сумын Б.Ганчулуун ахлагчтай баг 3-р байранд шалгарч өргөмлөл, шилжин явах цом гардлаа. Бүх  насны ангилалд тэргүүн  байранд  шалгарсан хүүхдүүд Монгол Улсын аварга, шатрын спортын мастер Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Цодгор хүү–2016” тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

Связанные новости