Цэвэр усны гадна шугам хагарсныг шуурхай засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-16 12:43:39

Дархан-Уул аймгийн Дархан сумын тав, зургадугаар багийн нутаг дахь орон сууцны 26, 58-61 дүгээр брак байруудын цэвэр усны гадна шугам хөлдсөн гэсэн дуудлага хотын Захирагчийн албанд иржээ.

Уг дуудлагын дагуу аймгийн Захирагчийн алба, Дархан Дулааны сүлжээ болон Дархан Ус суваг ТӨХК зэрэг байгууллагуудаас ажлын хэсэг гарч гэмтлүүдийг нь шуурхай засварлав. Эдгээр Брак байруудад Сууц өмчлөгчдийн холбоо байдаггүй учир тухайн айлууд өөрсдийн оруулгын шугам, хаалга, цонх, орцоо дулаалах шаардлагатай байдаг байна.

Цаашид хүйтний эрч нэмэгдэж байгаа тул тус сумын нийт орон сууцны гадна шугам хоолойг холбогдох СӨХ-ны байгууллагууд дулаалах бол нийт иргэдийг орцныхоо хаалгыг хааж хэвшихийг аймгийн Захирагчийн албанаас анхаарууллаа. 

                                                    Б.Норовсамбуу

Связанные новости