Өнгөрсөн онд 82 мянга 130 хүүхэд шинээр мэндэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-15 12:11:26

Монгол Улсын хүн ам 2015 оны жилийн эцэст 3 сая 61 мянга 96 болсон талаар Улсын бүртгэл, статистикийн газраас мэдээллээ.

2014 онд улсын нийт хүн 2.9 сая байсан бөгөөд өнгөрсөн онд 82 мянга 130 хүүхэд шинээр мэндэлжээ. Үүнээс 1255 хүүхэд нь гадаадад мэндэлжээ. Мөн 1000 хүнд ногдох төрөлт 27.3, нас баралт 5.5 байгаа аж.

Өнгөрсөн онд 1234 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1 хувиар буурчээ. Нялхасын эндэгдэлд эрүүл мэндийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэхээс илүүтэйгээр эхийн удамшлын болон олдмол өвчин зэрэг голлон нөлөөлж байна хэмээн Улсын бүртгэл, статистикийн газрын Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг хэллээ.

Ч.Ариунболд

Связанные новости