"Унагалдайн андууд" цэцэрлэг үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 11:46:16

Ашиглалтад оролгүй 2 жил болж, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан Зуунмод сумын 5-р багт барьсан цэцэрлэг өчигдөр нээлтээ хийлээ. БСШУЯ-ны захиалгаар гэр хороолол дунд байгуулсан уг цэцэрлэг 100 хүүхэд, 16 багш, дөрвөн бүлэгтэйгээр 2016 оны хичээлийн жилээ эхлүүлж байна.

Үйл ажиллагаа нь ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэх ба 93140815 дугаараар хүүхдүүдээ бүртгэнэ. "Унагалдайн андууд" цэцэрлэгийн  үйл ажиллагаа тогтмолжсоноор Зуунмод суманд амьдардаг 2-5 насны 1200 орчим хүүхдийн 98 хувь, аймгийн хэмжээний  8000 хүүхдийн  75 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа юм. Энэ үеэр Төв аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдээс 100 ширхэг гудас, хөнжлийн иж бүрдэл, сумын иргэдийн хурлаас бүтэн жилийн ариун цэврийн хэрэгцээг  хангах оо, саван гардууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Связанные новости