"Гранд слам-2016"-д хүч үзэх жүдочид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-15 11:16:57

Францын нийслэл Парис хотноо ирэх хоёрдугаар сарын 6-нд болох "Гранд слам-2016" тэмцээнд хүч, ур чадвараа сорих манай улсын тамирчдын нэрс тодорсон байна.

"Бага олимп" хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд  оролцох баг тамирчдыг танилцуулж байна. Тухайлбал, 60 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, эмэгтэй 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, эмэгтэй 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, 73 кг-д С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, эмэгтэй 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумьяа, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, эмэгтэй 63 кг-д гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид, 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэй 70 кг-д Ц.Наранжаргал, 100 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, эмэгтэй 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, + 100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн, +78 кг-д О.Жавзмаа нар хүч үзэхээр тодорсон байна.

Д.Өлзий

 

Связанные новости