Эмэгтэй үндэсний супер лиг маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-15 10:51:42

Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос үндэсний хэмжээнд сагсан бөмбөг хөгжүүлэх зорилгоор эмэгтэй үндэсний супер лигийн хоёр дахь шинэ улирлыг бямба гарагт эхлүүлж байна.

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн холбоотой хамтран маргааш тус тэмцээнийг эхлүүлэх юм. Өнгөрсөн улиралд зохион байгуулсан эмэгтэй супер лигт анх удаагаа америк легионер тамирчид хүрэлцэн ирж оролцсон нь нэг онцлог байсан юм. Харин энэ жил эмэгтэй супер лигт 6 баг өрсөлдөх бөгөөд өнгөрсөн улирлын багуудын хооронд драфт явагдаж жигд хуваагдан өрсөлдөхөөр зохицуулсан байна.

Багуудыг дурдвал: Дархан Гарьд, Ховд, Үндэсний биеийн тамирын дээд сургууль “БХ”, МУИС-ийн оюутны шигшээ баг, ШУТИС оюутны шигшээ баг, Өсвөрийн шигшээ баг гэсэн шилдэг багууд ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Ийнхүү энэ жилийн эмэгтэй лигийн нээлтийн тоглолт ирэх бямба гарагт "Дархан Гарьд"- Үндэсний биеийн тамирын дээд сургууль “БХ” багуудын хооронд Хандгайт дахь үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно.

Д.Өлзий

Связанные новости