Чуулганаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-15 09:26:09

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэнэ.

Тодруулбал, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2015 онд Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.

Б.Туул

Связанные новости