62 мянган тонн хүнсний улаанбуудай импортлох зөвшөөрөл олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-15 08:51:58

ХХААЯ-наас 14 аж ахуйн нэгжид 62 мянга 100 тонн хүнсний улаанбуудай импортлох зөвшөөрөл олгожээ.

ХХААЯ-наас Хүнсний тухай хууль болон бусад хууль, журмыг үндэслэн 2015 оны сүүлийн хагас болон 2016 оны үрийн болон хүнсний хэрэгцээнд шаардлагатай буудайг импортлох үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэхдээ зах зээлийн үнэ, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор нэг цонхны бодлого баримтлан ажиллаж байна хэмээн ХХААЯ-наас мэдээллээ.

Энэ сарын 11-ний байдлаар 36 аж ахуй нэгжээс 673 мянган тонн хүнсний улаанбуудай импортлох хүсэлт ирүүлснээс эхний ээлжинд гурилын үйлдвэртэй 14 аж ахуйн нэгжид 62 мянга 100 тонн хүнсний улаанбуудай импортлох зөвшөөрлийг олгосон байна.

Ч.Ариунболд

Связанные новости