Алслагдсан багийн малчдыг холбоожуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 20:06:40

Завханд зарим сумдад өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан алслагдмал баг, нутагт малчдыг холбоожуулах ажил хийгджээ.

Тухайлбал Дөрвөлжин сумын Онц баг, Бага хайрханы отрын бүс нутаг, Отгон сумын Буянт баг, Баянтэс сумын Зайгаль багт малчидтай үүрэн телефоноор холбоо барих боломжтой болжээ. Тодруулбал Дөрвөлжин сумын Онц, Бага хайрханы отрын бүс нутагт Юнител, Жи-мобайл-ийн сүлжээ орсон байна. Харин Отгон, Баянтэс сумдын алслагдсан багуудад Скайтел, Мобикомын сүлжээ оржээ. Ингэснээр Завханы алслагдсан багийн, оторт байгаа 1700 гаруй малчин шаардлагатай үед харилцаа холбоогоор тасрахгүй болжээ.

Б.Мягмарсүрэн

Связанные новости