Завханы 150 гаруй малчин өрх өөр аймагт өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 19:55:07

Завхан аймгийн 24 сумын 115 багт 8.3 мянган малчин өрхөд 3.1 сая мал өвөлжиж байна.

Үүнээс үндсэн сумынхаа нутагт 2.6 сая  мал,  гадна Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс аймгийн 15 сумын нутагт Тосонцэнгэл, Их-Уул, Отгон, Шилүүстэй, Ургамал, Сантмаргаз, Асгат, Түдэвтэй  сумдаас 151 өрхийн  115.8 мянган мал  өвөлжиж байна.

Мөн аймаг дотроо бусад сумын нутагт 15 сумаас 315 өрхийн 138,4 мянган мал, хилийн зурвас нутагт 171 өрхийн 77,5 мянган мал,  тусгай хамгаалалтай бүс нутагт 115 өрхийн 76,2 мянган мал, Бага хайрханы аймаг дундын отрын бүсэд  таван сумаас 73 өрхийн 81.7 мянган мал тус тус отроор өвөлжиж байна.

Б.Мягмарсүрэн

Связанные новости