Өвөлжилт хүндэрсэн сумдад тусламжийн өвс хүрч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 16:58:19

Уулархаг бүс нутгаар нутагладаг малчдын хувьд ялангуяа баруун бүсийн сумдын малчдын хувьд өвөлжилтийн байдал хүндрээд байна. Монгол Улсын Шадар Сайд, ОБЕГ-аас холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж, хүндрэлтэй байгаа Хүрмэн, Сэврэй, Булган сумд руу аймгийн төвөөс тусламжийн цувааг гаргалаа.

Улсын Онцгой комиссын хуралдаанаар Монгол улсын 21 аймаг, 300 сумын цас зудын байдлыг тогтоох шуурхай арга хэмжээ авч, 6500 тонн өвс тэжээлийг малчид ард иргэдэд үнэ төлбөргүй хүргэх, 27 тонн тэжээлийг хямдруулсан үнээр хүргэхээр болж, өвөл, хаврыг аль болох хохиролгүй давах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Өмнөговь аймгийн малчдад 27,4 тонн өвсийг малчдад үнэгүй тараах бөгөөд дахин Улсын нөөцөөс 100 тонн өвсийг орон нутаг руугаа татан байршуулах ажлыг эхлүүлжээ. Уг өвсийг цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй 8 суманд тараах юм.

Өмнөговь аймаг С.Сумьяа

Связанные новости