Б.Бундхорол 100 мянган хүний гарын үсэг цуглуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-14 14:46:01

Иргэн Б.Бундхорол сарын турш төв талбайд хийсэн дуугүй суултынхаа дараагийн шатанд шилжих болсон талаараа өнөөдөр мэдээллээ.

Чимээгүй суултаа тэрбээр "Уншихгүйгээс хойш гээд уриа лоозонгүй, сонсохгүйгээс хойш гээд дуугүй суулт хийж байна" хэмээн тайлбарласан нь олон хүний анхаарлыг татав.

Тэрбээр хэлэхдээ, “Улс төр, нийгэм, эдийн засгийн байдал хүнд, ажилгүйдэл, ядуурал их ээр нүүрлэж байгаа учраас “анхааруулах дохио” болж суулт хийж байна. Энэ маань ч зохих үр дүнд хүрсэн. Харин одоо тэмцлийнхээ дараагийн шат буюу “хориглох тэмдэг”-ийн үүрэг гүйцэтгэн, 100 мянган хүний гарын үсэг цуглуулна. Бид сонгосон төрдөө хариуцлага тооцож чаддаг байх ёстой” гэв.

Ингэхдээ эхлээд 9 дүүргээр, дараа нь 21 аймгаар явж ирэх 4 дүгээр сарын 1-ний дотор гарын үсэг цуглуулах аж. Орон нутгаас 20 мянга гаруй, Улаанбаатар хотоос 80-аад мянган хүний гарын үсэг цуглуулахаар тооцоолжээ.

Гарын үсэг цуглуулсны дараа гишүүдээр нь намыг квотлох юм. Квотоор нь хуваагаад хамгийн олон санал авсан гишүүнийг дахиж нэр дэвшүүлэхгүй байх санал оруулах өөрөөр хэлбэл улс төрийн хариуцлага тооцох  шахалтыг намуудад үзүүлэх аж.

Иргэд одоо байгаа УИХ 76 гишүүнээс хамгийн муу ажилласан,  хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж буй гишүүнийг сонгон бичээд, бодит үндэслэлийг бэлдсэн маягтын дагуу бөглөх аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости