Японд очиж цанаар гулгах жуулчид ихэссэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-01-14 14:26:21

ТОКИО. /NHK/. Япон улсад цана, сноубордоор гулгаж амрах жуулчдын тоо нэмэгдсээр байна.

Японы Үндэсний аялал, жуулчлалын байгууллага хэлэхдээ, жуулчдын тоо нь 2013 онд анх удаа 10 саяд хүрч байсан бол дараагийн жил нь 13 сая болтлоо өссөөр өнгөрсөн жилд энэ тоо 19 сая болтлоо өслөө гэв.
Жуулчдын 2.9 хувь нь жуулчны байгууллагад ханддаг бөгөөд  цана, сноубордоор гулгах гэж ирдэг гэнэ. Уг үзүүлэлт 2014 онд 3.8 хувиар өссөн бөгөөд энэ жил 500000 хүн Японд өвлийн амралтаа өнгөрүүлэхээр иржээ.
Иений ханш буурч, визийн шаардлага хөнгөн байгаагаас жуулчдын тоо нэмэгдсэн гэж үзэж байна.  

Х.Сарнай

 

Связанные новости