Олимпийн хошой медальт Д.Мөнхбаяр нутгийнхаа хүүхдүүдэд цана бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 12:48:32

Увс аймгийн Малчин сумын уугуул, эмэгтэйчүүдийн 25 метрийн буудлагын олимпийн  хошой хүрэл медальт тамирчин Д.Мөнхбаяр цанын спортоор хичээллэдэг сурагчдад хувиасаа Германы MADSHUS брэндийн цана бэлэглэсэн байна.

Тус аймгийн Баруунтуруун, Малчин, Зүүнговь сумын хүүхдүүд цанын спортоор тогтмол хичээллэж, аймаг орон нутгийнхаа нэрийг улсад гаргаж байгаа юм. Олимпийн  хошой хүрэл медальт тамирчин Д.Мөнхбаяр эдгээр суманд тус бүр найман цана бэлэглэжээ.

Эдгээр тамирчид ирэх сарын эхээр болох аймгийн цанын аварга шалгаруулах тэмцээн болон улс, бүсийн тэмцээнд оролцохоор бэлтгэл ажлаа базааж байна.

Увс аймаг Б.Батхүү

Связанные новости