Согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 12:42:28

Хөвсгөл аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр  үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 600 гаруй аж ахуйн нэгж, иргэн байгаа бөгөөд түүгээр үйлчлэх цагийн хуваарийг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар шинэчлэн тогтоожээ.

Тусгай зөвшөөрөл бүхий худалдааны байгууллага өвлийн цагийн хуваарь  06 цагаас 22 цаг хүртэл, зуны цагийн хуваарь 06-00 цаг хүртэл, согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээний газрын хувьд өвлийн улиралд 06-00 цаг хүртэл, зуны цагийн хуваарийг 06-01 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахаар тогтоожээ. Зуны цагийн хуваарийг 4 сарын нэгнээс 8 сарын 31 хүртэл, өвлийн цагийн хуваарийг 9 сарын нэгнээс 3 сарын 31 хүртэл гэж тооцсон гэнэ. 

Б.Гантуяа

Связанные новости