Төөрсөн хүүг эсэн мэнд олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-14 11:51:45

Малдаа яваад төөрсөн хүүхдийг Онцгой байдлын албан хаагчид эрэн хайсаар эсэн мэнд олжээ.  

Сэлэнгэ аймгийн Сант сумын Эвэн багийн “Улаан чих” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ 13 настай, эрэгтэй "З" гэгч хүү энэ сарын 10-ны өдрийн 17:00 цагийн үед малдаа яваад сураггүй болжээ. Хүүхдээ төөрч сураггүй болсон  мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт 12-ны өдрийн 09:00 цагт өгчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж сураггүй болсон хүүхдийг 12-ны өдрийн 12:10 цагт эсэн мэнд олсон байна.

 Ж.Батсайхан

 

Связанные новости