Бага насны хүүхэд ахуйн осол гэмтэлд өртөх нь их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 11:08:40

Томчуудын хүүхэддээ тавих анхаарал халамж сул байгаагаас халуун савтай цай болон халуун хоол, ус буцалгагчтай халуун ус татан түлэгдсэн тохиолдол он гарсанаас хойш 20 шахам бүртгэгдлээ.

Энд иргэд хүүхэддээ анхан шатны тусламжийг буруу хүргэж, гэрээр янз бүрийн зүйл түрхэн шархыг бохирдуулж, улам хүндрүүлж ирж байгаа гэнэ. Түлэгдсэн хүүхдүүд бүгд 1-р зэргийн түлэгдэлтэй ирж байгаа гэж түлэнхийн тасгийн эмч ярилаа. Хүний арьс 5 давхаргатай байдаг бөгөөд түлэнхий нь арьсны давхаргыг хамарч явагддаг. Түүний 2-оос дээш давхарга түлэгдэхэд хүнд зэрэгт ордог байна. Эмнэлгийн байгууллага түлэнхийг сорви, элдэв эмгэг үүсэхээс сэргийлж эмчилдэг бөгөөд иргэдийн буруу эмчилгээнээс үүдэн арьсанд бохир орж сорвижолт, мах ургах, овойх, татанги үүсэх зэрэг олон хүндрэл бий болдог аж.

                Өмнөговь аймаг С.Сумьяа

Связанные новости