Усан цэргүүдийг нь нэн даруй сулласанд талархал илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-14 09:30:54

ВАШИНГТОН. /ВВС/. Нутаг дэвсгэрийнх нь усанд нэвтэрсэн АНУ-ын 10 усан цэргийг Иран улс нэн даруй сулласанд АНУ талархал илэрхийлсэн байна.

Улсыг аюулгүй байлгахад дипломат ажиллагаа чухал үүрэгтэй болохыг энэ асуудал харууллаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.

Уг асуудлыг зохицуулахаар АНУ-ын Засгийн газраас авсан арга хэмжээг тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид буруушаасан байна. Тэд мөн Ирантай байгуулсан цөмийн гэрээг буруушаасан билээ.

Персийн буланд сургууль хийж явсан АНУ-ын хоёр хөлөг онгоцны нэг нь эвдэрч, улмаар цэргүүд нь Ираны цэргийнхэнд баривчлагдсан байна.

АНУ-ын усан цэргүүд уучлалт гуйсны дараа тэднийг сулласан гэж Ираны хэвлэлд мэдээлжээ. Гэтэл энэ мэдээллийг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден няцааж, хөлөг онгоцонд өчүүхэн төдий асуудал гарсан бөгөөд уучлалт гуйхаар зүйл болоогүй гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

Связанные новости