Хүчит бөхийн барилдаанд 64 бөх барилдаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 13:18:48

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Спортын төв ордонд зохион байгуулагдлаа.

Ховд аймгийн Үенч сумын харъяат, аймгийн арслан Б.Батмөнх, Дуут сумын харъяат, аймгийн арслан С.Ганхуяг, Жаргалант сумын харъяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр, Булган сумын харъяат, аймгийн харцага н.Анхжаргал нараар манлайлуулсан хүчит 64 бөх уран мэхийг үзүүлэн барилдсанаас Ховд аймгийн Жаргалант сумын харъяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Мөст сумын харъяат, аймгийн начин М.Алтанхуяг үзүүрлэлээ.

Бөхийн барилдааны шөвгийн 4-т Ховд аймгийн Үенч сумын харъяат, аймгийн арслан Б.Батмөнх, Ховд сумын харъяат, сумын заан н.Мухтар нар үлджээ. 

А.Бямбасүрэн

Связанные новости