24 иргэн, ААН-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-13 11:49:27

Шинэ оны эхээр газар эзэмших эрхийг сунгах үйл ажиллагаа болдог. Энэ жилийн газар эзэмших эрхийг сунгах шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” А/1002 дугаар захирамж гаргав.

Уг Захирамжийн дагуу 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсан байна. Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

Ж.Батсайхан

 

Связанные новости