Иран террорист халдлагыг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-12 23:23:09

ТЕГЕРАН. /IRNA/. Турк улсын Истанбул хотын төвд мягмар гарагийн өглөө болсон террорист халдлагыг Ираны гадаад хэргийн яамны төлөөлөгч Хоссейн Жабер Ансари эрс буруушаав.

Истанбул хотын түүхэн Султанахмет талбайд орон нутгийн цагаар 10 цаг 20 минутад болсон дэлбэрэлтэд наад зах нь 10 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан байна.

Жабер Ансари амь үрэгдэгсдийн ар гэрт харуусч буйгаа илэрхийлэхийн сацуу Туркийн Засгийн газарт болон ард түмэнд эмгэнэл илэрхийлээд, терроризм болон хэт давруу үзэлтэй тэмцэх, бүс нутгийн хямралыг улс төрийн арга замаар зохицуулахад дэлхийн улс орнууд хамтран хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг энэ халдлага харуулж байна гэж мэдэгджээ.


Х.Сарнай

 

Связанные новости