Сүхбаатар аймгийн нүүрсээ татдаг уурхайнууд зогсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 17:04:01

Сүхбаатар аймгийн нүүрсээ авдаг "Талын гал" уурхайн нүүрсний нөөц дууссан гэж байгаа бол "Нутгийн гал" уурхайн үйл ажиллагааг МХГ-аас зогсоожээ.

"Талын гал" компанийн хувьд аймаг, сумдтай өр авлага нэлээд үүссэн. "Дөрвөлж" компани 65 сая, сумдууд 85 сая төгрөгийн өртэй гэж байна. Харин "Нутгийн гал" ХХК уулын ажлын үнэлгээ, холбогдох бичиг баримтын зөрчилтэй байгаа юм байна. Мөн нүүрсний олборлодог нүхэнд ус гарсан, соруулах шаардлага гарсан гэнэ.

Усыг соруулах тал дээр аймаг хамтарч ажиллан, цахилгааныг  татах гэнэ.  Усыг соруулчихвал 20.000 тонн нүүрс гарах аж. Харин "Талын гал" уурхайн өр, авлагыг барагдуулах тал дээр анхаарлаа хандуулахаар болсон байна.

Сүхбаатар аймагт цаг үеийн байдал, өвөлжилт хүндрээд байгаа бөгөөд цас ихтэй сумдад зам боогдож, харилцаа холбоо тасарсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүнсний бараа бүтээгдэхүүн, түлш түлээ, өвс тэжээлээ авч чадахгүйд хүрчээ. Дээрээс нь бүх сум халаалт, шатахуун, цахилгаан зэргээс үүдэлтэй өр үүсэж, нөхцөл байдал улам хүндэрч  байна. 

Т. Одончимэг 

Связанные новости