“Aspire Mining” компани төмөр зам тавих эцсийн зөвшөөрлөө авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-12 17:01:41

КАНБЕРРА. /Proactiveinvestors/. “Aspire Mining” компани төмөр замын холболтын цэг болон шугам замыг тавих зөвшөөрлийг авсан нь Монголын дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц боллоо.

“Aspire Mining” компанийн охин компани “Northern Railways” Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг тавих зөвшөөрлийг авснаас хойш нэг сарын дараа энэ үйл явдал болсон байна. Уг зөвшөөрлийн асуудал шийдэгдсэнээр бусад чухал асуудал цэгцэрсэн байна. Тухайлбал, тойм судалгааг хийж, Овоотоос ОХУ-ын Кызыл хот хүртэл төмөр зам тавихад техникийн саад байхгүйг тодруулжээ.

Эрдэнэт-Овоот чиглэлд 547 км урт төмөр зам тавих нь Монгол Улсын хойд нутгийн аймгуудыг ОХУ-тай холбох зорилготой үндэсний бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Бүрэн үйл ажиллагааны үед уг төмөр замаар бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ерөнхий болон зорчигч тээврийн ачаа, тухайлбал, ОХУ-БНХАУ хоорондын дамжин өнгөрөх ачаа гээд жилд 30 сая тонн ачааг тээвэрлэх боломжтой.

Монголын Засгийн газартай байгуулсан шинэ хэлэлцээрийн тусламжтайгаар төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрлүүдийг авсан. 

Эрдэнэт хот руу төмөр зам тавьснаар, байгуулсан дэд бүтцийг өөрчлөх болон газар ашиглалтын өрсөлдөөнөөс зайлсхийх юм. Мөн Монголын Засгийн газрын сүүлд баталсан “Эгийн гол”-ын усан цахилгаан станцын төсөлд шаардагдах эрчим хүчний шугам болон замыг энэ төмөр замын шугам хангах юм.

Д.Нямтулга

 

Связанные новости