Хүүхэд харах үйлчилгээнд 200 гаруй иргэн хүсэлт өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 15:50:14

Өвөрхангай аймгийн ХГБХХ-ээс хүүхэд харах үйлчилгээг эрхлэх, багшлах хүсэлтэй иргэдийг сургалтанд хамруулж эхэллээ.

Хүүхэд харах үйлчилгээг сонирхож буй 200 гаруй хүн уг сургалтанд хамрагдаж байна. Хүүхэд харахад таван чиглэлээр 40 цагийн сургалт явуулах бөгөөд төлбөр нь 60 мянган төгрөг аж. Үүнд өдрийн хоол болон сургалтын хэрэглэгдэхүүн багтаж, гэрчилгээ олгох юм.

Аймгийн ХГБХХ, ЭМГ, БСГ-аас сургагч багш нар томилогдож, хүүхдийн эрүүл мэнд болон тэдэнд зориулсан зөв зохистой тэжээллэг хоол хүнсийг хэрхэн бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харьцах, тэднийг хамгаал, халамжлах  талаар мэдлэг олгож байна.

Хуульд зааснаар тусгай дунд боловсролоос дээш боловсролтой 18-65 насны эрэгтэй, эмэгтэй хэн ч хүүхэд харах үйлчилгээг эрхлэж болох ба хүүхэд харах үйлчилгээний нэг байранд 15-аас илүүгүй хүүхэд байх юм. 

Б.Батчимэг

 

Связанные новости