Өсвөрийн аврагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-09 20:33:54

Баянхонгор аймгийн ОБГ, “Дэлхийн зөн Баянхонгор ОНХХ-1” олон улсын байгууллагатай хамтран “Өсвөрийн аврагч” бүлгийн тангараг өргөх ёслолыг зохион явуулжээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд аймгийн төвийн Ерөнхий боловсролын 5, Өлзийт сумын сургууль нийтдээ 6 сургуульд байгуулагдсан “Өсвөрийн аврагч” клубын 96 сурагч оролцсон байна. Тэд “Өсвөрийн аврагч”-ийн тангараг өргөснөөр ирээдүйн аврагч, гал сөнөөгчдийн эгнээнд багтаж байгаа аж.

Тус бүлэг цаашид хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар холбогдох офицер, мэргэжилтнүүд заавар зөвлөмж өгч чиглүүлэх ба Боловсрол, соёлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо.

Б.Мөнхзул

Связанные новости