Меркель: Германд ирэх дүрвэгсдийн тоо олон байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-09 09:35:46

БЕРЛИН. /TASS/. Германд ирэх дүрвэгсдийн тоо өмнөхөөсөө буурсан боловч бас л олон байна гэж тус улсын Канцлер Ангела Меркель мэдэгдэв.

Германы Дотоод хэргийн яамны мэдээлснээр, өнгөрсөн жил тус улсад 1.1 сая дүрвэгч ирсний 400 мянга гаруй нь Сирийн иргэд байжээ. 2015 оны 1-12 дугаар сард 1091894 дүрвэгчийг бүртгэн авсан гэж яам мэдэгдэлдээ дурджээ.

Дүрвэгсдийн дийлэнхийг сиричүүд эзэлж байгаа бөгөөд тэдний тоо 428468-д хүрсэн байна. Үүний араас Афганистан /154046/ болон Иракийн /121662/ дүрвэгсэд оржээ.

Д.Нямтулга

Связанные новости